Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарын 8 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ.

С.Баяр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

"Биднийг гэмт бүлэг байгуулсан гэж эхэндээ эрүүгийн хэрэг үүсгэж, намайг 60 хоног цагдан хорьсон. Гэтэл шүүхэд шилжүүлэхээс өмнө тэр зүйл анги, тогтоолоо хүчингүй болгосон. Гэрээ байгуулахад тав, зургаан сайд биечлэн оролцсон. 2015 онд “Дубай”-н төлөвлөгөөг баталсан гэж би дуулсан. Миний оролцоо байхгүй. Гэмт бүлэг байгуулсан гэдэг тогтоолоо хүчингүй болгосон хэр нь биднийг нэг өрөөнд гэмт бүлэг байгуулсан мэтээр цуглуулж байгаа нь буруу" гэв.