Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээ болон бусад баримт бичгийн байгуулахдаа эрх мэдлээ ашиглан, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэргээр саатуулан шалгаад, хоёр сар болж байна. Харин прокурорын байгууллагаас тэдэнд хилийн хориг тавин, батлан даалтад гаргах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. 

Прокурорын байгууллагын саналыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэх юм.

С.Баяр, Ч.Сайханбилэг нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас II эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.