Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг  нарыг яллагдагчаар татаж 30 хоног баривчилсан билээ. Тэдний цагдан хориог сунгах саналыг прокурорын байгууллагаас гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллаж, хилийн хориг тавих шийдвэр гаргаад байна. Гэвч прокуророос тус шүүхийн Ерөнхий шүүгчид батлан даалтад гаргахгүй байх асуудлаар гомдол гаргасан байна. Хуулийн дагуу прокурорын гомдлыг хянан хэлэлцэх шүүх хурал 15:00 цагаас эхэлсэн вм