Эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрхийг олгохдоо зарим нэг хууль тогтоомжийг зөрчин олгосон байдал нь иргэдийн дунд газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс учир хууль бус олгогдсон газруудыг цэгцлэх ажлыг НЗДТГ-аас эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хууль зөрчин олгосон гурван газрын захирамжийг хүчингүй болголоо.