Зөвхөн баян эцэг эхийн тусламжтайгаар дэлхийн элитүүдийн нэг болох шаардлагагүй эрин үед бид амьдарч байна. Өнөөдөр бизнесийн гараагаа амжилттай эхлүүлсэн оюутан маргааш сэрэхдээ нэр хүндтэй нэгэн болж, жирийн бизнес эрхлэгч реалити шоуны од болон насан туршийн хөрөнгийг босгох боломжтой болжээ. 

Мэдээж тэдний алдар нэрд хүрэхээс өмнөх үе, одоогийн дүр төрхөөс нь маш өөр. 

Уншигч танд дэлхийн зарим саятан, саятан болохоосоо өмнө ямар байсныг хүргэж байна. 

Элон Маск

Элон Маск 9 настайдаа компьютерийн програм уншиж сурсан. 28 насандаа анхны старт-ап бизнесээ худалдсан (нийт өртөг нь 307 $), 30 настайдаа PayPal-ийг үүсгэн байгуулсан. Харин 32 настайдаа Тесла Моторсийг нээжээ. Түүнээс нэг жилийн өмнө тэр SpaceX-ийг байгуулж, Ангараг гарагийг ойрын ирээдүйд колоничлоно хэмээн мэдэгдэж байсан юм. 

Одоо тэрээр 47 настай, маш амжилттай инженер, энтрепренер, мөн тэрбумтан. Тэр үнэхээр Марсийг ч колоничлож чадахаар...


Билл Гейтс

Залуу Билл сургууль болон коллежид амжилт үзүүлээгүй. Тэрээр коллежид байхдаа бүх хичээлээ таслан, хоёр дахь жилдээ сургуулиасаа хөөгдсөн байдаг. Гэсэн ч тэр програмчлалд сонирхолтой байсан аж. 

Сонирхолдоо хөтлөгдсөн тэрээр 21 насандаа, найз Паул Аллентайгаа хамтран өөрсдийн компанийг байгуулсан нь Microsoft. 2018 онд тэр дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 7 дугаарт буюу Владимир Путин, Дональд Трамп, Пап лам нарын дараа бичигдсэн байна.

Крис Женнер 

Тэрбээр маш  их шүүмжлүүлдэг ч өөрийн карьераа бий болгосон гэдэгтэй хэн ч маргаж чадахгүй. Түүний эцэг нь инженер, ээж нь гэрийн эзэгтэй байсан бөгөөд өөрөө нислэгийн үйлчлэгчээр ажилладаг зохион байгуулах өндөр чадвартай нэгэн байжээ. Алдартай хуульч Роберт Кардашянтай гэрлэснийх нт дараа түүнд өөрийн чадвараа ашиглан дэлгүүр нээх боломж олджээ. Крис Женнер бизнесийнхээ хажуугаар сурталчилгаа ажил эрхэлдэг байжээ. Тэрбээр өөрийн амьдралын талаар реалити шоу эхлүүлснээр түүний 7 хүүхэд өөр өөрсдийн карьерыг амжилттай босгож чадсан юм.


Ларри Пейж, Сергей Брин нар

Зураг дээрх хоёр залуу 1995 онд Cтанфордын их сургуулиар аялал хийж байх үедээ танилцсан байна. Тэдний яриа анх компьютер технологийн сэдвээр эхэлсэн ба сүүлд нь сайн найзууд болжээ. Хэсэг хугацааны дараа тэд хайлтын төсөл эхлүүлэхээр (1998 онд) шийдсэн нь энэ цаг үеийн хамгийн хүчирхэг компани Google Inc.-ийн эхлэл байсан юм.


Ричард Брэндсон 

Ричард Брэндсон үргэлж шуугиан дэгдээх дуртай нэгэн байсан аж. Сургуулиа төгсөхөд нь сургуулийн захирал нь түүнийг нэг бол шоронд орно,  аль эсвэл саятан болно гэж хэлсэн нь зөв байсныг тэр сүүлд нь баталсан юм. Ричард Брэндсэн өнөөдөр дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг бөгөөд үндэстэн дамжсан Virgin группын үүсгэн байгуулагчдын нэг, бас тэрбумтан юм. Тэр гайхалтай хөгжилтэй бөгөөд түүнтэй байхад уйдна гэсэн асуудал байдаггүй аж.

Сюзан Войкики

Сюзан Войкики бол мэдээллийн технологийн салбарт амжилттай ажилласан бүсгүйчүүдийн хамгийн тод жишээ юм. Тэр Google компанийн анхны маркетингийн менежер бөгөөд Google-д Youtube-ыг худалдаж авахыг санал болгосон хүн юм. 

Тэрээр 2014 оноос хойш тус компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.


Эх сурвалж: https://brightside.m