Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бөгөөд Батлан хамгаалахын сайд Мухаммед бен Сальман Аль Саудын айлчлалд сэтгэл хангалуун бус байгаагаа Мавританы “Ардчилал, эв нэгдлийн төлөөх үндэсний чуулган” сөрөг хүчин илэрхийлжээ.

Тус сөрөг хүчний мэдэгдэлд дурдсанаар, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бол бидний хүссэн зочин биш гэжээ. Түүнийг Израильтай элэгсэг харилцаатай байдаг нь палестинчуудад хохирол учруулдаг бөгөөд Йеменд дэгдсэн дайныг гамшгийн нөхцөл байдалд хүргэсэн гэж буруушаасан байна.

“Agence France-Presse” агентлагийн мэдээлснээр, Мавританийн нийслэлНуакшотхотод Мухаммед бен Сальманыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болоогүй байна. Угсаа залгамжлах хунтайж Аргентин улсад зохион байгуулагдсан "Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Мавританд хүрэлцэн иржээ. Энэ айлчлалын дараа тэрбээр Алжир улсыг зорих аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Agence France-Presse/