Саяхан Саудын “Аш-Шарк аль-Аусат” сэтгүүл дээр алдарт эрдэмтэд шейх Аида аль-Карнигийн нийтлэлийг нийтэлсэн байна. Уг нийтлэлд зохиогч гэр бүлийн зөрчилдөөн, хэрүүл маргааныг хэрхэн шийдвэрлэх талаарх зөвөлгөөг өгжээ.

Шейх аль-Карни “Бүү гунигла” номын зохиолч юм. Тус ном хамгийн шилдэг бестселлэр ном болж дэлхийн 30 хэлнээ орчуулагдан гарсан бөгөөд 10 сая хувь борлогдсон байна. 

5 минутын дотор гэр бүлийн ямар ч асуудлыг шийдвэрлэх аргын талаар Аль-Карни лалын шашинтнуудын уулзалтан дээр ярьжээ.

Зөвхөн Эенштейн, Ньютон нар агуа нээлт хийдэггүй юм. Зүүн зүг ч гэсэн нээлт хийх чадалтай хэмээн тэрээр инээмсэглэн хэлжээ. Би ч гэсэн нээлт хийсэн. Миний хийсэн нээлтийн нэр бол “Гэр бүлийн амьдралын гайхамшигтай эмчилгээ” юм. Аз жаргалтай амьдралын нууц бол энэ аргыг хэрэглэх юм. Маш олон гэр бүл энэхүү аргыг ашигласан бөгөөд үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдгээ илэрхийлсэн.


Аргын гол зүйл юунд байна вэ?

Хэрэв та эхнэртэйгээ хэрэлдсэн бол түүнд хариулахгүй байж, чанга дуугаар айлгахгүй, сүрдүүлэхгүй байх хэрэгтэй. «Дуугуй бай, чиний буруу» зэрэг үгсийг огт хэрэглэхгүй байх. Эмэгтэй хүн бүх зүйлээ хэлэх хэрэгтэй болдог. Түүнд энэ боломжийг олго. Түүнийг ярьж байхад зурагт үзэж, тоохгүй байж мэдээж болохгүй.

Түүнийг ярьж байх үед чимээгүй, түүнийг анхааралтай сонс. Чиний зөв байсан ч гэсэн юу ч битгий хариул.«Чиний зөв. Миний буруу. Дахиж энгэхгүй гэдгээ амлаж байна» хэмээн хэл.

Эмэгтэй хүн сэтгэл хөдлөл ихтэй. Түүнийг сэтгэл, мэдрэмж удирддаг. Тэрээр эрэгтэй хүнээс илүүтэй энэрэнгүй байдаг.

Эмэгтэй хүн өөрөө өвдсөн ч ойр дотны хүнээ үргэлж анхаарч, халамжилж байдаг. Эмэгтэй хүн хүүхэд тээж, төрүүлж, хооллож, өсгөдөг. Эмэгтэй нөхөртөө сэтгэлийн халуун, дулааныг өгч, хайрлаж, халамжилдаг. Тиймээс эхнэрийнхээ өмнө ямар үйлдэл гаргахаа, юу хэлж ярихаа сайн бод. Түүнтэй бүү зөрчилд!