ЭР-РИЯД. /AP/. Саудын Арабад “нийтийн ёс журам”-ыг зөрчсөн иргэдэд торгууль ногдуулна гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.

Саудын Араб олон улсын аялагчдыг хүлээн авах тухай олон нийтэд мэдэгдсэнээс нэг хоногийн дараа ийнхүү мэдээлсэн байна. Дотоод хэргийн яам 19 “зөрчил”-ийн талаар дурдсан боловч торгуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Шинэ журмын дагуу эрэгтэй, эмэгтэй хүмүүс олон нийтийн анхаарлыг татахуйц хувцаслахаас зайлхийж, даруу төлөв хувцас өмсөх шаардлагатай бөгөөд аялагч, жуулчдыг нийтийн ёс журмыг мөрдүүлэх үүднээс энэхүү баримт бичгийг танилцуулжээ. 

Өнгөрсөн баасан гарагт Саудын Араб 49 улсын иргэдэд зориулсан аяллын визийг анх удаа нэвтрүүлэх тухайгаа мэдэгдсэний дунд АНУ, Австрали болон Европын хэд хэдэн орон багтаж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг