27 настай Роланд хэмээх энэ залууг “Зочдын Хаан” хэмээн дууддаг. Тэрээр 18 настайдаа орчин үеийн гейша нартай уулзах боломжтой клубт ажиллаж эхэлсэн байна. Тухайн үед тэрээр өөрийн сурч байсан нэр хүндтэй Токиогийн их сургуулиа орхижээ. 

Учир нь тэр сарын 1800 долларын цалин авч нэг корпорацид хөгширтлөө ажиллана гэдгийг хүлээн зөвшөөрөөгүйгээс сургуулиа орхих шийдвэр гаргажээ.

Түүний шийдвэр буруу байгаагүй аж. Яагаад гэвэл тэр Токиогийн Шинжү тойрогт байрлах хамгийн алдартай Кабүкичо нэртэй клубыг удирддаг ба сарын 42000 иен буюу 37,000 долларын орлого олдог. Мөн тэрээр хамгийн их өдрийн, сарын, жилийн “борлуулалт”-ыг хийдэг ба өмнөх жил гэхэд түүний үйлчлүүлэгч нь 3 цагийн дотор 10 сая иен (88,000 доллар) зарцуулжээ.


Бүх зүйл одоогийнх шиг амархан байсангүй, эхний жил түүнд үйлчлүүлэгч олоход амаргүй байсан байна. Гэсэн хэдий ч бүх сорилт бэрхшээлийг даван туулж, эцэст нь тус салбарт хааны байр суурьтай болжээ. “Дэлхий дээр хоёр төрлийн эрчүүд бий, нэг нь би тэгээд бусад нь” гэж тэр нэгэн удаа хэлсэн байна.

Түүгээр үйлчлүүлээгүй бол яагаад тэр бусдаас илүү гэдгийг хэлэхэд бэрх юм. Үйлчлүүлэгчдийнх нь хэлснээр түүний хувийн зан чанар, бас сээтэгнэх увидаст гарамгай чадвар нь бусдыг татдаг гэжээ. 

Мэдээж тэр хувийн зан чанараас гадна гаднах үзэмжиндээ маш их анхаарч байнга биеэ хөгжүүлнэ. Мөн косметикийн мэс засал сар бүр хийлгэдэг байна. Роланд гоо сайхны мэс засалд 10 сая иенийг зарцуулсан. Үүнд давхраа, хамар дахин хэлбэржүүлэх мэс заслаас гадна ботокс шахуулжээ. Сард 200,000 иенийг гоо сайхандаа зарцуулдаг ч орлого нь илүү нэмэгдэж байгаа учраас мөнгөө гоо сайхандаа зарцуулдаг нь оносон шийдэл гэж хардаг байна. 

Мөн тэрээр сүүлийн үеийн машин унаж, үнэтэй брэндийн хувцас өмсдөг. Сүүлийн 2 сард тэр зочид буудалд амьдарчээ. Тэр худалдаж авч чадахгүйдээ биш харин түүний амьдралын хэмнэлд энэ нь илүү тохирдог аж.