Сар шинийн өдрүүдээр буюу шинийн 1-3-ны өдрүүдэд хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчигчдын урсгал нэмэгддэг билээ.

Энэ өдрүүдэд Автотээврийн үндэсний төвөөс өдөр тутамд нийтдээ 75 чиглэлд автоус үйлчилгээнд гаргахаар болжээ.

Тухайлбал:

✔СХД-ийн Зорчигч тээврийн төв буюу Драгон автовокзалаас 44 чиглэлийн 600 гаруй тээврийн хэрэгсэл 

✔БЗД-ийн Зорчигч тээврийн төв буюу Тэнгэр плазад байрлах автобуудлаас нийтдээ 27 чиглэлийн 430 орчим тээврийн хэрэгсэл, 

✔Саяхан ХУД-т шинээр нээгдсэн Лавай автобуудлаас 8 чиглэлийн 76 тээврийн хэрэгсэл явах юм

Нийтдээ сар шинийн баярын өдрүүдэд нэмэгдсэн тоогоор автобусны тоог  30 орчим хувиар нэмэгдүүлж 1200 орчим тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэхээр бэлтгэлээ хангажээ.Иргэдэд хандаж тус төвөөс аль болох АТҮТ-тэй гэрээтэй ажиллаж байгаа, стандартын шаардлага хангасан нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриаллаа.