Сар шинийн өдрүүдэд нийслэлийн нийтийн тээврийн автобусуудыг үйлчилгээнд гаргахгүй байхаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хоёрдугаар сарын 23-27-ныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор боллоо.

Шинэ коронавирус анх дэгдсэн БНХАУ-аас өөр орнуудад эрчимтэй дэгдэж эхлээд буйг ДЭМБ-аас анхааруулсаар байна. Манай улс хамгийн өндөр эрсдэлтэй оронд тооцогдож буй учир энэ үед иргэн бүрийн хариуцлага бүхнээс чухал. Монгол Улсын иргэд хамгийн олон байдаг БНСУ-д уг вирусийн тархалт цаг минутаар бүртгэгдэж буйг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн. Тус улсал өчигдөр 154 тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдөр уг тоо 400-д хүрээд байна.

Иймд иргэд Цагаан сарын өдрүүдэд айлд очихгүй, гэрээс гарахгүй байх, гарсан тохиолдолд амны хаалт, гар ариутгагч тогтмол хэрэглэнэ үү.

Өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хэдхэн өдөр хэнэггүй зантайгаа тэмц. Өвчин хэнийг ч ялгаварладаггүй анхаар...