Сар шинийн баяртай холбоотой үзэсгэлэн худалдаа болон урамшуулалт худалдаа, хаяг реклам зэрэг худалдаа үйлчилгээг зогсоох талаар Ерөнхийлөгчийн 10 дугаар зарлиг гарсан билээ. Зарлигийн хүрээнд МХЕГ-аас хүрээнд Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2020 оны 02 дугаар  сарын 16-ны өдөр нийт 38 газар хяналт тавьж ажилласан байна.

Хяналт шалгалтаар 14 дүгээр  хороо 9 Эрдэнэ төв, Тэрхийн эх худалдааны төв болон 12 дугаар хорооны Сансар худалдааны төвүүдийн гадна байршуулсан сар шинийн баяртай холбоотой сурталчилгааны самбар, хэвлэмэл хуудсыг буулгаж ажиллалаа гэж мэдээллээ.