МОСКВА. /Sputnik/. ЗХУ-ын домогт сансрын нисгэгч Алексей Леонов 85 насандаа таалал төгссөн талаар Ю.А. Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвөөс мэдээлжээ.

Хүн төрөлхтний түүхэнд задгай сансарт анх удаа гарсан А.Леонов өвчний улмаас удаан хугацааны турш шаналж байсан бөгөөд Москва хотын Бурденкогийн эмнэлэгт баасан гарагт таалал төгссөн байна. 

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ А.Леоновыг нас барсанд гүнээ эмгэнэл илэрхийлж, Олон улсын сансрын станцын шууд нэвтрүүлгийг тасалдуулан мэдээлжээ. 

Домогт сансрын нисгэгчийн дурсгалыг хүндэтгэх хийгээд оршуулах ёслол 10 дугаар сарын 15-нд болох төлөвтэй байна. 1934 онд төрсөн А.Леонов Зөвлөлийн нисэх хүчний нисгэгчдийн багийн анхны гишүүдийн нэг байсан бөгөөд тэрбээр 1965 оны гуравдугаар сарын 15-нд задгай сансарт гарчээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг