Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх /зорчих хэсгийн баруу тал/-ын туслах замыг 2019 оны 07 дугаар сарын 27-ноос хэсэгчлэн, 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэнэ.

Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.