Шиньжян Уйгарын өөртөө засах орон санхүүгийн боломж багатай 4,2 сая гаруй оюутан, сурагчид дэмжлэг үзүүлжээ.

Орон нутгийн боловсролын газрын мэдэгдсэнээр, эрх баригчид сургуулийн өмнөх насны хүүхдүүд, дунд болон их дээд сургуулийн бүх түвшний оюутан, сурагчдад цалин, буцалтгүй тусламж, зээл олгох болон сургалтын төлбөрөөс нь чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн  байна.

Шиньжян Уйгарын өөртөө засах орон нь энэ онд нэн ядуу хүн амтай бүс нутгуудад дээд зэргийн чанартай боловсрол олгох эн тэргүүний зорилт тавин ажилллаж, боловсролыг хөгжүүлэх замаар өмнөд бүс нутгуудыг ядуурлаас ангижруулахад онцгой анхаарал хандуулахыг зорьж байгаа аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Синьхуа