Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрдэнэт үйлдвэр”-ийн 2016-2019 оны ажилд хийсэн шалгалтаар, 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн хохиролтой 39 зөрчил илэрсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Мэдээлэлд Эрдэнэт үйлдвэр нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй гэрээ хийхдээ урьдчилгаандаа хэт их буюу 103.6 тэрбум төгрөг төлсөн хэмээн мэдэгдсэн юм.
Уг асуудалтай холбоотойгоор "Цемент шохой" ХХК мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хөтөлийн Цемент-Шохой ХХК нь их хэмжээний урьдчилгаа төлбөр аван түүхий эдийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн зөрчил илэрсэн гэх нь ор үндэслэлгүй гэжээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т 2019 оны хооронд нийлүүлсэн шохойн үнэд их хэмжээний буюу 103,6 тэрбум төгрөгийг хүлээн аваагүй гэсэн байна. Иймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг тус үйлдвэрийн 800 гаруй ажилтан албан хаагчаас уучлал гуйхыг шаарджээ
202.156.240.214
Хариулах 2019.05.29
Ulsiin uidver bhdaa ch company hoorondiin tootsoogoor uridchilgaa avaad orond ni tsag tuhaid n shohoi niiluuldeg l bsiishd. Genet hurelbaatar garch ireed ilruultsen um bish shdee. Hudlaa songuuliin show hiihiin. Sangiin said company hoorondiin baiguulsan gereeg dugneh eostoi bdiimuu
0 0