УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сонгогдсон тойрогтоо буюу Увс аймагт ажиллаж буй аж.

Тэрээр өнөөдөр "Улаангом сумын Нэгдүгээр баг буюу хуучнаар Чандманьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 6 цэцэрлэгийн 75 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа. 

Тус цэцэрлэг 90 хүүхдийн хүчин чадалтай ч жил бүр 167 хүүхэд хүлээж авдаг. Нэг ангид хамгийн ихдээ 52, багадаа 38 хүүхэд суралцдаг. Өргөтгөл баригдаж ашиглалтад орсноор нэг ангид дунджаар 25 хүүхэд суралцдаг болно өөрөөр хэлбэл Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын стандартыг хангана гэсэн үг. Өргөтгөлийг "Ундрах бүтээмж" компаний хамт олон гүйцэтгэж байгаа бөгөөд 150 метр хашаа, тоглоомын талбай бүхий иж бүрэн 890 метр.кв байрыг 10 сарын 15 нд хүлээлгэж өгнө. 

Ийнхүү алслагдсан багийн айл өрхүүдийн хүүхдүүд тохилог, стандартад нийцсэн орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших болсонд баяртай байна" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.