Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхан өчигдар  ОУВС-аас томилогдсон ажлын хэсгийнхэнтэй уулзлаа. ОУВС-аас манай улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”- ийн тавдахь шатны үнэлгээг тус ажлын хэсгийнхэн хийх юм.

Уулзалтаар Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ойрын хугацааны төлөв байдал, тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Дэлхий дахины болон манай улсын гол түнш орнуудын худалдаа, бизнес, эдийн засаг, улстөрийн нөхцөл байлын талаар ч хөндөн ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.