Саяхан 28 настай Варнан Бханот гэгч өөрийн найз охин Аниша Сетид хамгийн бүтээлчээр гэрлэх санал тавьжээ. Тэрээр найз бүсгүйнхээ төрсөн өдрийг нь тэмдэглэхээр нисдэг тэрэг хөлөглөн явахыг санал болгосон ч өөр гэнэтийн зүйл бэлдсэн байна.

Шинжлэх ухаан, сансартай холбоотой бүх зүйлд дуртай 28 настай Сетид , Английн Жодрэллийн Эргийн Ажиглалтын цамхагийн ойролцоо Чеширын хөдөө дээгүүр ниснэ хэмээн хэлсэн байна. Тэрбээр 200 метрээс дээш өндөрт нисч явахдаа эрдэнэ шишийн талбайд "Аниша, надтай гэрлэх үү?" гэсэн гэнэтийн мессеж ирнэ гэж төсөөлөөгүй ажээ. 

Бханот гурван сарын туршид фермерүүд рүү утасдаж, газар тариалангийн талбайдаа уг мессежийг хүргэх нэгнийг хайсны эцэст нэгэн тариаланчийг олжээ. Тэдний онцгой мөчийг харахын тулд доошоо гүйлгэнэ үү.