Японы Аомори хотын хойд хэсэгт тус улсын зуны хамгийн том баяруудын нэг болох “Аомори Небута” баяр үргэлжилж байгаа тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг баасан гарагт мэдээлэв. Жил бүр зохион байгуулдаг энэхүү баярын үеэр эртний баатрууд хийгээд самурай дайчдыг дүрсэлсэн аварга том цаасан дэнлүүнүүд үзэгчдийг баясгадаг ажээ. Энэхүү арга хэмжээ нь өчигдөр буюу пүрэв гарагт эхэлсэн бөгөөд ирэх мягмар гараг хүртэл үргэлжлэх юм.

Эхний шөнө хотын төвөөр 25 дэнлүү хөвөн жагсаж, 3 километр зам туулан аялсан байна. Зарим дэнлүү нь 5 метр өндөр, 10 метр өргөн аж. “Хането” хэмээн нэрлэгддэг бүжигчид нь ижил хувцас өмсөн үсэрч харайж, дэнлүүний эргэн тойронд янз бүрийн чимээ гарган явдаг байна. Уг жагсаалыг үзэж сонирхохоор маш олон хүмүүс цуглардаг ба нийт 6 хоног үргэлжлэх “Аомори Небута” баярыг 2.8 сая хүн үзнэ хэмээн таамаглаж байгаа юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг