Ухаалаг утас үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч "Samsung" корпораци шинэ загварын гар утас болох "Samsung Galaxy  note 8"-аа танилцууллаа.

Өмнөх загваруудынхаа алдааг засч илүү сайжруулсан тус загвар ямар ч ирмэггүй, 6,3 инч дэлгэцтэй, харанхуй орчинд нь мэргэжлийнх зураг авах функцтэй. Урд хойд камер нь хоёулаа 12 мегапиксел бөгөөд 360 градусаар зураг авах тохиргоотой юм. Үүнээс гадна хэрэглэгч зургаа өргөн  болон нарийн аль ч дэлгэцээр тохиргоо хийж зураг авах боломжтой ажээ. 

"Galaxy Note 8" –ын жин 195 гр,  багтаамжийн хувьд 64GB, 128GB болон 256GB  гэсэн гурван сонголттойгоор үйлдвэрлэжээ. Мөн өргөтгөлөө microSD картаар 256GB хүртэл нэмэх боломжтой гэнэ. Бас нэг давуу тал нь хэрэглэгчийн утасны дэлгэц унтраалттай байхад ч тэмдэглэл хөтөлж болдог үзэгтэй. Тус үзэг нь 39 хэлтэй бөгөөд 71 хэлрүү орчуулах чадамжтай юм. Өнгөний хувьд хар, саарал, алтлаг , хөх гэсэн сонголттой байх аж.

Зах зээлийн шинжээчид "Samsung Galaxy  note 8" утсыг жилийн дотор 60 сая хувь борлуулагдана гэсэн урьдчилан тооцоог гаргаад байгаа юм. Албан ёсны худалдаа нь ирэх сарын дундуур эхлэх ажээ.