Хотын даргыг сонгох НИТХ-ын хуралдааны завсарлагын хугацаа дуусч, үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ.

НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, олонхын саналаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад дэвшүүлснээ мэдэгдэв. 

Ингэснээр НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдаан даргалах индэрээс бууж, НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан хуралдааныг удирдаж эхэллээ.

НИТХ-ын хуралдааныг шууд дамжуулж байна.