НИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдахаар товлосон ч эхлээгүй байна. Одоогийн байдлаар нийслэлийн МАН-ын бүлэг хуралдах гэж байна. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр болсон билээ.

С.Амарсайхан: НИТХ-ын даргаар жил гаруй хугацаанд ажиллалаа. Тиймээс Засаг даргаар сонгогдвол цаг хугацаа хэмнэж, үр дүнтэй ажиллана гэж бодож байна. Олонхи болж засаглаж байгаа МАН-ын Удирдах зөвлөл, Нийслэлийн тэргүүлэгчид шийдвэрээ гаргасан, ардчилсан нээлттэй хуралдах учраас заалнаас хэн нэгэн нэр дэвших боломжтой. 

Эхний ээлжинд шийдэх хоёр ч асуудал бий. Үүний дараа энэ талаар ярина