Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

С.Амарсайхан: Төв талбайн өмнөх газар барьцаанд байсныг чөлөөлсөн. Ингээд автомат усалгаатай, жорлон нь төвийн холболттой бүтээн байгуулалт хийнэ. Одоогийн жорлон нь усгүй учраас зөөвөрлөдөг, ариун цэврийн шаардлага хангадаггүй. Иймээс нийслэлчүүд талбайгаа тойроод бие засдаг нь нууц биш. Төрийн албан хаагч хүртэл бие засаж байгаад асуудалд орж байсан удаатай. Энэ бол хорио цээр тогтоохоос өмнө яригдаж, төлөвлөгдсөн ажил. Ингээд өчигдөр эхлүүлсэн. Элдэв ашиг сонирхол ч байх шиг байна. Төлбөртэй материал бичиж харлуулж асуудалд ханддаг, ашиг сонирхол байна. Үүний ард томоохон зохион байгуулалттай сүлжээ бий. 

Энэ ажлыг зогсоохгүй, бид заавал хийнэ. Хийснийх нь дараа үнэлэлт дүгнэлт өгнө биз. Бид төсвийн мөнгийг үргүй зарцуулах гээгүй. Болохгүй зүйлээ нуухгүй, болж байгаагаа дөвийлгөхгүй зарчимтай ажиллаж байна. Энэ зарчим өөрчлөгдөхгүй. 

Улс оронд бий болж байгаа бүтээн байгуулалтыг дандаа үгүйсгэж байна. Сонгууль ойртсон энэ үед улсын ажлыг хувийн зорилгоор ашиглах гэж буй этгээдүүдийн зорилго биелэхгүй шүү гэдгийг хэлье.

Бичлэг үзэх: