Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хороо, “Баруун салааны-Ам” гэдэг газар, “Баян-Уул” амралтын газраас хойд зүгт 1.5 км-т 6 иргэн самар түүж яваад модноос унаж бэртжээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 22 км замыг туулан 17:19 цагт очсон байна.

Дуудлагаар очиход 32 настай иргэн Д модноос унаж газарт хэвлий хэсгээрээ модны мөчирт зоогдон, толгой нь хагарч ухаангүй байсан аж. Аврагчид түүнийг дамнуурга ашиглан уулнаас буулгаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өглөө гэж ОБЕГ мэдээллээ.