Самао Сэвэнс багийн тоглогч Гордон Лэнгкилдэ Уэльсийн багийн Том Уиллиамстай маргалдсаны улмаас Уиллиамсын нүүрний яс цуурч, мөн хажууд нь байсан хоёр ч тоглогч гэмтжээ. Уг хэргийн улмаас Гордон баривчлагдаад байна. Уг хэрэг 7 сарын 22-нд регбигийн ДАШТ-ий дараа хувцас солих өрөө рүү явах замд болсон байна. Сан Францискогийн Цагдаагийн газрын мэдээлж буйгаар Гордонд бусдын биед хүнд гэмтэл учруулсных нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Дэлхийн Регбин Холбоо ч Уиллиамсын биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөөд байна. Харин Гордонг одоогоор Сан Франциско мужийн цагдан хорих төвд хүргүүлэн байцааж байгаа юм. Уг маргааны үеэр Уэльсийн гурван тоглогч гэмтсэн боловч Гордон хоёрынх нь биед гэмтэл учруулсан хэргээр байцаагдаж байна.

Дэлхийн Регбин Холбооноос гаргасан мэдэгдэлд “Өнгөрөгч бямба гаригт АТ&T цэнгэлдэхэд болсон Самао болон Уэльсийн багуудын тоглолтын үеэр хувцас солих өрөө рүү явах замд болсон хэрэгтэй холбогдуулан Самаогийн тоглогчийг 2018 оны Дэлхийн Аваргын тэмцээнээс хасах шийтгэл ноогдуулсныг хүлээн зөвшөөрч байна. Уг үйлдэл нь 40 баг оролцдог шударга өрсөлдөөний талбарт байх ёстой цэвэр шударга өрсөлдөөний ёс зүйгээс гажууд үйлдэл болсон” хэмээжээ.

Уэльсийн баг уг хэргээс улбаалж гэмтэлтэй тоглогчийн оронд Уилл Талбот-Дэвисийг тоглосон боловч Ирландын шигшээ багийн эсрэг хагас шигшээ тоглолтод 27-12 онооны харьцаатай хожигдол амссан билээ.



Эх сурвалж: SPS