Хоёр удаагийн Оскарын шагнал хүртсэн цаг хугацааны туршид хуучирдаггүй сор бүтээл болох “Салхинд туугдагсад” киноны жүжигчин Оливиа Хавилланд өдгөө 102 нас хүрчээ. Тэрээр тус киноны жүжигчидээс ганцаараа амьд мэнд байгаа бөгөөд 30 гаран жилийн өмнө тэтгэвэртээ гарсан аж. 

Английн хатан хаан  II Элизабетийн төрсөн өдрөөр “Dame Commander” цолоор 101 насандаа өргөмжлөгдсөн нь тус цолыг хүртсэн хамгийн өндөр настай хүн болсон байна. Холливудын бүх түүхэн цаг хугацаанд хийгдсэн кинонуудын хамгийн шилдэг нь болох тус кино 1939 онд хийгдэж, тэрээр гол дүрд нь тоглосон юм. 

Тус кинонд Өмнөд Америкийн 1861 оны иргэний дайны үеийн амьдралыг харуулдаг бөгөөд гол дүр болох Скарлет Охарагийн дурлал нэгт Mелани Вилкесийн дүрийг бүтээсэн юм. Тэрээр 50 гаруй кинонд дүр бүтээж, шилдэг гол дүрийн жүжигчнээр хоёр удаа Оскарын шагнал хүртсэн байна (‘The Snake Pit’1948 он and ‘The Heiress’ 1949 он).