“Салаавч” Ц.Баярцогтын хууль бус алт олборлосон, бусдыг залилсан хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймгийн Мандал сумынд болж дууслаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг багийн нутаг, Ерөөгийн байгалийн цогцолбор газарт хууль бусаар алт олборлохын тулд иргэн Д.Батбаярт “Лицензтэй талбай байгаа” гэж итгүүлэн, 115 сая төгрөг залилан мэхэлж авсан байдаг аж. Энэ хэргээс болж иргэн мөнгөө авч чадаагүй төдийгүй, хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчийг ямар нэгэн үндэслэлгүйгээр хэд хэдэн удаа сольсон аж. Үүнээс болж  Д.Батбаяр амиа хорлох үйлдэл ч хийж байсан удаатай. 

Тэгвэл хоёр хоног үргэлжилсэн шүүх хурлаар Ц.Баярцогтын бусдыг залилсан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм бу­руутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ. Хэрэгт холбог­догч Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүийг  нь мөн л торгох ялаар шийтгэсэн байна.