Албан үүргээ гүйцэтгэж байсан Замын цагдаа руу салаавч гаргаж, доромжилсон Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Шүүх хурлаар зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан гэдэг нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож буй тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулжээ. Баривчлах 15 хоногийн хугацаанаас өмнө нь саатуулсан хоёр хоногийг хасч тооцох юм байна.