“Мацаг – Байгалийн эмчилгээ” номын зохиогч, иогийн багш Т.Алтангэрэл манай сайттай хамтран "Эрүүл Монгол хүн" буланг хөтөлж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" фэйсбүүк хуудаснаас авна уу.

Энэ долоо хоногийн ОНЦЛОХ - Сахартай уснаас татгалзаарай

Үүнд бүх төрлийн шүүс, ундаа, сахартай сахаргүй тэмдэглэгээтэй, органик гэсэн ч хэрэглэхгүй. Учир нь сахар нь махнаас илүү хүнд, шингэц удаантай. Манайхны жингийн илүүдэлд нилээн их үүргийг гүйцэтгэдэг.

Сахар яагаад шингэц удаан байдаг бэ гэхээр сахарыг үүсгэгч махбод нь ус, шороо юм. Ус, шороо нь өөрөө жин ихтэй, хүнд элемент учраас хүний биед хүнд, мөн шингэцгүй байдаг байна.

Мэдээж сахарны төрөлд гурилан бүтээгдэхүүн орох ч бага багаар, шат шатаар өгсөе.

Миний хувьд хайлмаг хийхээс бусад үед гэртээ сахар бараг хэрэглэдэггүй. Огт хэрэглэхгүй байна гэдэг үнэхээр хийсвэр юм. Учир нь би гэртээ хэрэглэхгүй ч гадуур хооллох үед торт кекснээс гадна хоолны амтлагчид ч сахар ордог учир огт идэхгүй гэдэг худлаа болоод байна.

Манай дэлгүүрүүдийн тулгын 3 хүнс, ихэнх бараа нь болсон /сахартай уснууд, гурилан бүтээгдэхүүн, амттан/ эдгээр хорнуудаас аажим аажимаар татгалзаарай, хүнснээсээ хасаарай.

Сахарыг хэсэг хугацаагаар хэрэглэхгүй байж байгаад хэрэглэхэд бие хүндрэн, нойр хүрч, залхуурах хандлагатай болдог.

Биед шингэцгүй, хоол бус хор болдог хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахын тулд ХЭСЭГ ХУГАЦААГААР ХЭРЭГЛЭХГҮЙ байх, үүний дараа буцаж хэрэглэхэд биед ямар өөрчлөлт өгч байгааг ажиглан мэдсэний үндсэн дээр ухамсартайгаар татгалзах нь зөв юм.