Дорноговь аймгийн Сайншандад баригдах салхин цахилгаан станцын төслийн нээлт боллоо.

Төсөлд Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч компани “ЭНЖИ”, Германы төсөл хэрэгжүүлэгч “Ферростаал”, Данийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан, Европын хөрөнгө оруулалтын банк, Данийн экспорт хөгжлийн агентлаг  хамтран санхүүжилт хийж ирэх оны сүүлээр ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

Гүйцэтгэгчээр “Чайна Машинери Инженеринг Корпрейшн” ажиллаж байгаа юм. Тус төсөл хэрэгжсэнээр Монгол улсад 120 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэхийн сацуу ногоон эдийн засагт дэмжлэг болно гэдгийг албаныхан дурьджээ. 

Энэхүү салхин цахилгаан станц ашиглалтан орсноор 100 мянга гаруй айл өрхийн цахилгааныг хангах юм. Ингэснээр жил бүр 200 мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг багасгах 1,3 сая метр куб цэвэр ус, 50 мянган тонн нүүрсний хэрэглээг хэмнэх тооцоо гарчээ.