БНХАУ-ын Чиндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд олон улсын анхдугаар кино наадам зохион байгуулагдлаа. Энэхүү наадамд Х ТҮЦ Продакшны жүжигчин, Монгол улсын гавьяат жүжигчин И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчин шагналын эзэн болжээ.  Тэрбээр уг шагналыг "Солиот эх" киноны Номоогийн дүрээр авсан бөгөөд тайзан дээр монгол дээлээр гангарч шагналаа авсан байна. Энэ киног И.Одончимэг өөрөө найруулж гол дүрд нь тоглосон юм.
Наадамд 12 орны 55 бүтээл зургаан номаницид нэр дэвшиж өрсөлдсөн байна. Харин манай улсаас тус наадамд "Цагаан хадаг", "Солиот эх", "Ээж", "Чингисийн хүүхдүүд" гэсэн дөрвөн кино оролцсон ажээ.

Тус продакшны зүгээс өөрсдийн фэйсбүүк хуудастаа  "Одноодоо баяр хүргэе. Олон олон жил биднийгээ гайхалтай уран бүтээлээрээ гайхшруулж, бэлэг барьж байгаарай" хэмээн бичсэн байна. 

Видео: