Шүтэн биширч хайрлаж хүндэлдэг алдартантайгаа уулзахад тэд таны бодсоноос эсрэгээрээ байх нь олон хүмүүсийн сэтгэлийг гонсойлгодог. Бид өмнө нь бүдүүлэг, өөрийгөө хэт үнэлсэн зөвхөн олон нийтийн өмнө сайхан харагдахыг чухалчилдаг одуудын талаар уншиж байсан. Аз болоход, алдартай хүмүүсийн дийлэнх нь тойрон хүрээлж байгаа хүмүүстээ хүндэтгэлтэй ханддаг. Хэрвээ итгэхгүй байвал доорх түүхүүдийг уншина уу.

#1

"Би 1988 онд Сан Францискогийн Марина-аар гүйж байлаа. Жүжигчин Робин Вильямс машиныхаа гадна сууж байхыг харсан юм. Тэгээд би "Сайн байна уу ноён Вильямс?"гэхэд тэр "Би дажгүй шүү, харин чи цагдаа нараас зугтаж байгаа юмуу?"гэж хошигносон юм. Би инээд алдан, 5 минутын турш түүнтэй чалчаад зогсоход үнэхээр гайхалтай байсан шүү. Энэ миний дурсах дуртай түүх. "Түүнийг нас барсаныг сонсоод би нулимсаа барьж дийлээгүй."


#2

"Миний машины түлш дуусаад би замын хажууд зогсож байхад жүжигчин Жим Кэрри надад тусалсан юм. Би түүний Ace Ventura-ийн аврага фен хэмээн тус кинонд түүний инээдэг хэсгийг үзүүлсэн. Бид хамтдаа хөгжилдсөн бөгөөт тэр надад түлш худалдан авч өгөөд, машин руу минь хүргэж өгсөн. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байсан."


#3

Том Хэнкс “Best Buy” дэлгүүрт. Тэр миний өмнө мөнгөө төлөхөөр дугаарлаж байлаа. Би тэнэг хүн шиг гэнэт “Forest Gump миний дуртай кино” гээд хэлчихэв. Тэр эргэж хараад “надад ч мөн энэ киног бүтээлцэхэд сайхан байсан, чамд таалагдсанд баяртай байна.” гэж хэлсэн. Дараа нь тэр кассер дээр дөхөж очиход миний худалдан авахаар барьж зогссон усыг минь хамтад нь төлөөд “ярилцахад таатай байлаа, чи бол маш сайхан залуу хадагтай гэдгээ битгий мартаарай..... амьдрал бол хайрцагтай шоколад шиг. Чи ямарыг авахаа хэзээ ч таамаглахгүй” хэмээн Forest Gump-ийн хоолойгоор хэлсэн юм. Энэ бол ёстой гайхалтай байсан.


#4 

“Keanu Reeves. Би өсвөр насны хүү байхдаа Нью-Йоркт түүнийг замын цаана байхыг харсан юм. Тэгээд дэггүй жаал байсаныг ч хэлэх үү “Yo, Neo” гэж хашгиранМатрикс киноны алдартай буудалцааны хөдөлгөөнийг дурайхад тэр над руу харсанаа инээмсэглэн, ижил хөдөлгөөнөөр мэндчилсэн юм. Би энэ дурсамжиндаа дуртай яагаад гэвэл дэггүй жаалын дүрсгүй хөдөлгөөнийг тэр тэнэглэл хэмээн үзээгүй харин хөгжилтэйгөөр хүлээж авсан нь надад сайхан санагдсан. Би хэзээ ч мартахгүй.”


#5

“Манай эгч Нью-Йоркт зөөгчөөр ажиллаж байсан юм. Түүнд жүжигчин Патрик Стевартад үйлчлэх боломж гарсан бөгөөд тэр түүнд огтхон ч саад болохыг хүсээгүй ч тэр оройн төгсгөлд түүний Гамлет (2008) жүжиг харахдаа маш их сэтгэл хөдөлсөн тухайгаа хэлсэн байна. Мөн манай эгч түүнийг илүү олон жүжигт харахыг хүсч байгаа хэлсэн ба тэд түүний тайзны уран бүтээлийн талаар нилээн удаан ярилцсан гэсэн. Тэр хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ ханддаг сайн жүжигчин.”


#6


“Нэгэн удаа жүжигчин Брюс Виллс надад “дажгүй спайдермэний чадвар” байгааг хэлсэн юм. Учир нь би Wall Mart дэлгүүрийн дээд талын лангуунаас хэрэгтэй зүйлээ авахаар сарвайж байхад араас минь нэг хүн тусалсан юм. Эргээд харахад жүжигчин Брюс Виллс байсанд их баярлаж бас их гайхсан. Тэр миний мацах чадварыг үнэлсэн шүү.”