Солонгос руу явсан хүн цүнх дүүрэн нүүрний масктай ирдэг нь дүрэм болсон гэхэд хилсдэхгүй. Маск арьсыг богино хугацаанд чийгшүүлж, зөөлөн булбарай болгодог учир гайхаад байх зүйлгүй. Ийм байтал арьс арчилгааг шинэ түвшинд аваачсан эх орноос нь өөр хаанаас маск авах билээ?

Ингээд арьсыг хором зуурт гэрэлтүүлэх шилдэг маскуудыг танилцуулъя: 

Starskin Orglamic Pink Cactus Mask, ₮47 мянга

Цэлцэгнүүр шиг бүтэцтэй энэхүү маскыг нүүрэндээ тавих төдийд л ихээхэн чийгшил өгнө. Үүнээс гадна ургамлын олон бүтэцтэй хольж нэрсэн учир 10-15 минутад л арьсыг толигор болгодог. 

Dr. Jart + Ceramidin Mask Box, 5 ширхэг нь ₮85 мянга

Хэт хуурайшсан, эмзэг арьсанд хамгийн тохиромжтой. Керамид болон молекулын хэмжээтэй гиалуроны хүчил агуулсан тул 15 минутын дотор л хуурай, загатнасан, гуужсан арьс үгүй болно. 

Leaders Insolution Aquaringer Skin Clinic Mask, тус бүр ₮9 мянга

К-бьютиг шүтэн бишрэгчдийн хамгийн дуртай бүтээгдэхүүн. Татваргүй барааны дэлгүүрээс жуулчид энэ маскийг уут уутаар нь авахыг харвал гайхах хэрэггүй. Өндөр уулын мөсөөр хийсэн бөгөөд хуурайшилт, үрчлээ багасгах үйлдэлтэй.

Huxley Mask; Moisture and Freshness, 3 ширхэг нь ₮100 мянга

Тослог, хуурай холимог арьсанд ч тохиромжтой. Арьсанд ямар нэг наалданги үүсгэж тослогтуулахгүйгээр чийгшүүлж, булбарай болгоно. 

Innisfree My Real Squeeze Mask, Manuka Honey. Ширхэг нь ₮5 мянга

Евкалиптус гаралтай целлюлозын эсэлээр бүтсэн манука зөгийн бал, Жэжүгийн ногоон ургамлын орцтой. Арьсыг гүн чийгшүүлж, шим тэжээл өгч, эрүүлжүүлнэ. 

CNP Laboratory Dr-Jet Hydro Radience Mask, 5 ширхэг нь ₮103 мянга

Солонгосын арьс арчилгааны эмчилгээний аргыг шингээсэн бөгөөд молекулын хэмжээтэй гиалуроны хүчилд дэвтээж гарган авсан. Ингэснээр арьсны давхаргын гүнд ч чийгшил хүрч асуудлыг дотроос нь эмчилдэг билээ.