Засгийн газар огцрох сургаар шинэ Засгийн газрын бүтэц яригдаж эхэлсэн. Гэвч хэн байх нь одоогоор тодорхой бус байна. Хуулиар 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байдгаас хамаарч олон таамаг хэвлэлээр хөвөрч байгаа юм. Шинэ Засгийн Газрын Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай нь Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын нэр байгаа гэх. 

Засгийн газрын бүтэц Ерөнхий сайд хэн болохоос хамаарч яригдах асуудал. Гэвч Ерөнхий сайдаасаа түрүүлээд зарим сайдын суудал тодорхой болсон ч гэх мэдээлэл байгаа юм. Намын тухай хуулиар намын дарга хэн байна тэр хүн Ерөнхий сайдаар томилогдох ёстой. МАН-ын бага хурал энэ сардаа багтаж хуралдан, Их хурлын товыг зарлах учиртай. Ингэхдээ Их хурлын товыг 45 хоногийн өмнө зарласан байхаар намын дүрэмд заагаад өгсөн байдаг байна.

Иймд Засгийн газрын тухай хуулин дахь 30 хоног, Их хурлын товд хамаарах 45 хоногууд хоорондоо цаг хугацааны хувьд нийцэхгүй байна. Тиймээс зарим гишүүдийн зүгээс онц их хурал зарлах нь зүйтэй гэсэн санаачилга ч явж байгаа юм.

Сайдын суудалд яригдаж буй гишүүд

Засгийн газрыг огцруулахтай холбоотой Ш.Раднаасэд, Н.Учрал, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийн нэрс сайдад яригдаж байсан нь оргүй зүйл биш. Хөвөрч буй мэдээллээс харахад У.Хүрэлсүхийн талаас Ц.Нямдоржийг Ерөнхий сайдаар зүтгүүлэх сонирхолтой байгаа гэх. Дэд сайдуудаас Ц.Цогтгэрэл, Х.Булгантуяа нар хэвээр үлдэж магадгүй нь.

Дараагийн нүүдэл нийслэлийн удирдлага

Засгийн газар огцорч үргэлжлэн нийслэлийн асуудал яригдаж эхэлнэ. Ц.Сандуй өргөдлөө өгсөн байгаа. Харин МАН-ын даргад Су.Батболдын нэр явна НИТХ-ын даргын албан тушаал, НИТХ дахь МАН-ын бүлэг дарга, НИТХ-ын тэргүүлэгчдийн суудлын орон тоонд хэн очих нь тодорхойгүй байна.

Төрийн өмчит компаниудын удирдлагуудыг эргэн харна

Нэгэнт эмхлэгдээд байсан Засгийн газар 1,2 жилийн настай байлаа. Өнгөрсөн оны долдугаар сарын наймнаас хойш бүтэн хагас жилийн хугацаанд холбогдох Яам, Тамгын газрын дарга нарын сандал, суудал цэгцлэгдсэн. Одоо харин шинэ Засгийн газар 20 гаруй хоногийн дотор байгуулагдаж үргэлжлээд нийслэл, орон нутагт дахин сандал ширээний хөдөлгөөн үүсч, хэдэн сар бужигнах нь тодорхойгүй. Хамгийн энгийн байдлаар тооцоходТөрийн нарийн бичгийн дарга, тэргүүтнүүдийг сольж, улмаар агентлагуудын удирдлагад хүртэл сэлгээ хийгдэх нь. Засгийн эрх авсных мөнгө угаах гол хэрэгсэл болдог гэдэг Төрийн өмчит компаниудынхаа удирдлагуудыг хүртэл эргэн харах нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүх шийдвэр Төрийн ажил гэхээс илүүтэйгээр МАН –ын шийдвэрээр л явагдах асуудал билээ.