Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг шинэчилэн, засварлахтай холбоотойгоор тус чиглэлийн авто замыг өнөөдөр буюу энэ сарын 17-нд хаах тушаалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гаргасан.

Сайдын тушаалын дагуу тус чиглэлийн замыг өнөөдрөөс эхлэн хааж, зам засварын ажлыг эхлүүллээ. Засварын ажлын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Л.Энх-Амгалан болон холбогдох бусад албанынхан оролцож байна.

Зам засварын ажлын нээлтээс...

Тус тушаалд: 

"Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхлэж буйтай холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар зорчуулсугай" гэжээ.

Тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хатуу хучилттай авто замын их засвар шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан замыг дараах байдлаар хэсэгчлэн хааж, түр замаар зорчуулна.

Энд дарж үзнэ үү.