ПАРИС. /Iceland Review/. Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын /FATF/ саарал жагсаалтад Исланд, Монгол, Зимбабве улс оржээ.


Энэ долоо хоногт Францын нийслэл Парис хотноо зохион байгуулсан “FATF”-ын уулзалтын үеэр энэхүү шийдвэрийг гаргасан байна. 


Харин саарал жагсаалтаас Шри Ланка, Тунис, Этиоп зэрэг улс хасагдсан бол Пакистан 2020 оны хоёрдугаар сар хүртэл уг жагсаалтад багтсан хэвээр байхаар болжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг