Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн.

Тэрээр "Эрүүдэн шүүх үйл ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгсөн байна" хэмээсэн юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Манай намд Б.Хурц, Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, н.Батбаяр гишүүн асны охин Жаргалан зэрэг хүмүүс ямар нэгэн татвар төлсөн эсэх нь намын дотоод асуудал. Б.Хурц 100 сая төгрөг төлөөд сонгуульд нэр дэвшинэ гэдгийг ямар ч хамаагүй хүн болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ яаж мэддэг юм бэ. Тагнуулын байгууллагаар чагнуулдаг юм уу. Яагаад тэр хүн тодорхой хэлдэг юм.

Ер нь бол дурдаад буй тэр хүмүүсийн хэн нь ч мөнгө төлөөгүй. Б.Хурц манай намд нэг ч төгрөг төлөөгүй. Манай намаас Б.Хурцыг аль нэг шатны сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудал хаана ч, намын ямар ч шатанд яригдаагүй. Ийм огт үндэслэлгүй зүйл ярьж буй Л.Оюун-Эрдэнийг би шүүх, хуулийн байгууллагад өгнө" хэмээлээ. 

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц