Өчигдөр буюу энэ сарын 10-нд Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой тохиолоо. Тус ойн хүрээнд
“Монголын Ардчилсан хувьсгалын дууч” "Хонхны дуу"-гаар алдаршсан С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний хөшөөнд АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын гишүүд, дэмжигчид цэцэг өргөв. 

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Өнгөрсөн 28 жилд улс орон хэрхэн өөрчлөгдсөнийг бид харж байна. Харамсалтай нь бидний дунд байж, ардчиллын үр шимийг үзэж, бахархах ёстой журмын олон нөхөд маань бурхны оронд оджээ. Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийсэн гэдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Ардчиллыг өнөөгийн түвшинд хүртэл хөгжүүлэн бэхжүүлэхэд олон хүн амьдрал, хувь заяа, үнэт зүйлээ зориулсан. Их үнээр олдсон хувьсгал юм. Тухайн үед бидний мэдэхгүй хэлмэгдүүлэлт болж байсан. Өнөөдөр ч хэлмэгдүүлэлт үргэлжилж, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж байна” гэдгийг онцлон хэллээ. 

Эх сурвалж: demparty.mn