УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдох хүмүүсээс УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр Соёлын сайдад нэр дэвшсэн академич С.Чулуун "Соёлын бүхий л салбар, чиглэлийн үйл ажиллагааг бүс нутаг, олон улсын түвшинд гаргахад Соёлын яам бодлого, үйл ажиллагааны хувьд бүрэн дэмжлэг үзүүлэхийн төлөө ажиллана. Ялангуяа мөрийн хөтөлбөрт заагдсан кино урлагийг дэмжих санг тогтмолжуулах, олон улсад гарахад нь дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарч ажиллана. Мөн үзэсгэлэн зэрэг соёлын бусад үйл ажиллагааг дэлхий дахинд гаргахад анхаарна.

Гадаадад зөвшөөрөлгүй гаргасан монголын соёлын өв олон бий. Би түүх, археологийн хүрээлэнг хариуцаж ажиллаж байхдаа гадаадад хууль бусаар гарсан дурсгалуудаас эх орондоо авчирсан туршлага байгаа. Тэгэхээр соёлын өвийг гадаадад гаргахгүй байх, гарсан зүйлийг хөөцөлдөхөд анхаарч ажиллана" хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржхандын асуултад хариулав.


С.Чулууны танилцуулгыг ЭНД дарж уншина уу.