Коронавирусээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд тогтоосон дэглэмтэй холбоотойгоор эдийн засгийн уналтаас сэргийлэх зорилгоор НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ХНХЯ, МҮЭХ, МҮХАҮТ, МАОЭНХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "УИХ-аас хууль, Засгийн газраас холбогдох тогтоолыг баталсны дагуу дөрөвдүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх зургаан сарын хугацаанд ААН, байгууллага, тэдгээрт ажиллаж буй даатгуулагчдыг НДШ-ээс чөлөөлж, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлнэ.

Энэ хуульд хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж буй даатгуулагчид хамрагдаж, НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөгдөнө.

Хууль болон Засгийн газраас баталсан журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар 

Тодруулбал,

Нэгдүгээрт, Коронавируст халдварын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцож дээрх хуулийн хүрээнд хамруулна.

Хоёрдугаарт, Аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажилтныг ажиллуулж л байгаа бол ажлын байрыг хадгалж байна гэж үзэж НДШ-ээс чөлөөлөх хуульд хамруулна гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн.

НДШ-ээс чөлөөлөх хуулийн дагуу сайн дурын даатгуулагчийн чөлөөлөх НДШ-ын нэг сарын хэмжээг 56.700 төгрөг байна. 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний урьдчилан төлсөн 2020 оны 4-9 дүгээр сарын хоорон дахь НДШ-ийг буцаан олгоно. Аж ахуйн нэгж, байгууллагууд НДШ төлөлтийнхөө сар бүрийн тайланг дараа сарынхаа 05-ны дотор нийгмийн даатгалын байгууллагуудад ирүүлдэг. 

Энэ дагуу 5 дугаар сарын 05-ны дотор ААН, байгууллагууд НДШ-ийнхээ тайланг цахимаар холбогдох харъяа даатгалын байгууллагуудад ирүүлсэн байна. Энэ тайланг нь үндэслэж, шаардлага хангасан тохиолдолд НДШ-ээс чөлөөлнө" хэмээлээ.