Их Британийн хөрөнгө оруулалтын Ruffer Investment Companу-ийн Захирлын зөвлөлийн дарга  Жoнaтaн Pуффep бүх бодит мөнгө (fiat) өөрсдийгөө ямар сул д болохыг харуулж байгаа тул биткoйн  бол алттай өрсөлдөх ганц өрсөлдөгч  нь заавал болох ёстой юм гэж гэж хэллээ. 

Биткойн бол бидний хувьд буруу сонголт байх талаас нь бодолцсон маш их ажлыг хийсний дээр түүнийг маш удаан хугацаанд ажиглаж тандсаны дүнд энэ нь технологийн болоод алтны аль алиных нь давуу талыг өөрт шингээсэн онцгой хуримтлалын хэрэгсэл болохыг хүлээн зөвшөөрсөн гэж тэрээр хэвлэлийн хурал дээр мэдэгдэв.  

Тус компани биткойнд 550 сая фунт стерлинг (748 сая доллар) хөрөнгө оруулалт хийсэн түүний хөрөнгийн 2.5 орчим хувийг эзэлж байна. 

Руффер өнөөгийн хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн харж байгаагаа дараахи байдлаар тайлбарлав.

"Бид өнөөдөр өндөр инфляцыг,  ирээдүйд түүнээс бүр илүү өндөр инфляцыг харж байна. Их хэмжээний мөнгийг хэвлэж байгаагаас болж дэлхийн валютууд аюулын  эрсдэлтэй байдалд ороод байна.  Хэтэрхий томорсон, давамгайлсан байдалтай компаниуд урт хугацааны ашгийн зорилгоо хангахуйц хэмжээгээр түргэнээр ашгаа өсгөх боломжгүй  болсон байгаа. Хөрөнгө оруулагчид ирээдүйн орлогыг ийм өндөр үнэ цэнэтэй олохыг хүлээн зөвшөөрч чадахгүй болсноос шалтгаалж тэдгээр компаниудын үнэлэмж (rating) унаж байна. Манай компанийн хувьд өөр нэг чухал асуудал бол биткойнд яг хэзээ хөрөнгө оруулах вэ гэсэн асуулт байв. Уг нь өнгөрсөн оны 11-р сарыг биткойнд хөрөнгө оруулах зөв цаг хугацаа байсан юм. Түүнээс хойш  биткойны үнэд гарч байсан өөрчлөлтүүд бид худалдан авалтаа урт хугацаагаар хойшлуулбабүр хөрөнгө оруулах  шийдвэрээсээ ухрахад хүргэхээр байдалд хүргэсэн.   Тиймээс бид уг шийдвэрээ гаргасан" гэж нэг топ менежер хэллээ. Түүний хэлснээр биткойныг   34,000 долларын үнэтэй  байх үед авсан нь боломжийн үнэ  юм.

Эх сурвалж: Крипто доогтэр