Гиннессийн дээд амжилтыг тогтоохоор Гүрж улсын 18 настай оюутан баасан гаригт, зургаан Рубик шоог нэг амьсгаагаар усан дотор эвлүүлсэнийг Ротерс агентлаг мэдээллээ. Тибилиси хотын Жино Диваажингийн усан паркт Вако Маркелашвили усаар дүүргэсэн шилэнтанканд 1 минут 44 секундын дотор цугларсан олны өмнө шоогоо эвлүүлсэн байна. Тэрээр энэ сорилтонд орохын тулд зургаан сарын турш бэлдсэн бөгөөд өдөрт хэдэн цагаар хичээллэсэн гэнэ. “Би энэхүү рекордыг тогтоохын тулд удаан хугацаанд бэлдсэн учир нь маш жижиг алдаа аюулд хүргэх юмуу, амиа алдахад хүргэж болно”хэмээн уг сорилтын дараа хэлжээ. Түүний оролдлогыг Гүрж улсын бүртгэлийн хороо бүртгэн диплом олгосон байна. Тэд уг сорилтын нотолгоог Гиннессийн бүртгэлийн төв байранд илгээх юм. Одоогийн дээд рекордыг АНУ-ын Антони Брүүкс хэмээх залуу 2014 оны найман сард таван Рубик шоо эвлүүлэн тогтоосон гэж Гиннессийн Дэлхийн Амжилтын вэб сайтад бүртгэгдсэн байна. 


Эх сухвалж: Reuters