МОСКВА. /Interfax/. Италийн "Ювентус" багийн довтлогч, Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду, Английн “Ливерпуль” багийн хагас хамгаалагч, Нидерландын хөлбөмбөгчин Виржил ван Дейк, Испанийн “Барселона” клубийн аргентин довтлогч Лионель Месси нар шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшжээ.

Францын хөл бөмбөгийн нэр хүндтэй “France Football” сэтгүүл “Алтан бөмбөг” шагналыг 1956 оноос эхлэн олгож байгаа билээ. Уг шагналыг Роналду, Месси нар хамгийн олон буюу таван удаа хүртсэн бол Францын хөлбөмбөгчин Мишель Платини, Нидерландын тоглогчид болох Йохан Кройф, Марко ван Бастен нар гурван удаа шилдэг тоглогчоор шалгарсан байна. 2011-2015 онд уг шагналыг Олон улсын хөл бөмбөгийн холбоотой /FIFA/ хамтран олгож байсан боловч FIFA хөл бөмбөгийн улирлын тоглолтын төгсгөлд өөрийн шагналыг гардуулдаг болжээ. 2019 онд энэхүү шагналыг Месси хүртсэн байна.

Өнгөрсөн жилийн шилдэг хөлбөмбөгчнөөр “Реал” багийн хагас хамгаалагч, Хорватын хөлбөмбөгчин Лука Модрич шалгарч, “Алтан бөмбөг”-ийг гардсан билээ.

Шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 2-нд Парисын Шатле театрт болно.

Эх сурвалж: Монцамэ агентлаг