Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр 5 удаа нэрлэгдэж, хөлбөмбөгчний хүртэж болох бүхий л цомыг өргөсөн Роналдо амьдралдаа гэрэл нэмлээ.

Түүний 22 настай Испани найз бүсгүй Жоржиньо Родригез өнгөрсөн шөнө амаржиж тэд охинтой болжээ. Роналдо охиноо Алана Мартина хэмээн нэрийдсэн байна.

Роналдо ингэснээр 4 хүүхдийн аав боллоо.

Эх сурвалж: SPS