Нэгдсэн үндэсний байгууллагын Аюулгүйн зөвлөл Мьянмагаас дүрвэж буй Рохинья Исламын шашинтны цөөнхийн асуудлаар хэлэлцлээ. НҮБ-аас гаргасан тоо баримтыг үзвэл ойролцоогоор 500 мянган хүн зэргэлдээх Бангладеш руу нүүсэн байна. Үүний шалтгаан нь Засгийн газрын цэргүүд болон Рохиньягийн дайчдын мөргөлдөөн билээ. 

Пүрэв гарагт болсон Аюулгүйн зөвлөлийн яаралтай хурлын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес Мьянмаг цэргийн ажиллагаагаа түр зогсоож, хүмүүнлэгийн туслам нэвтрүүлж, мөргөлдөөнийг намжаахын тулд боломжтой бүхнийг хийхийг хүсчээ.