Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулж байгаа талаар Ройтерс агентлаг мэдэгдлээ. 

Агентлагийн мэдэгдэж буйгаар маргааш олон нийтэд хүртээл болох уг баримт бичигт Монгол Улсаас гадна Панам, Багамын арлууд, Маврикий, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве зэрэг 12 орон багтжээ.

Эдгээр орнуудыг мөнгө угаадаг, терроризмыг санхүүжүүлдэг гэж үзэн хар жагсаалтад оруулсан байна. 

Эдгээр улс орнууд Европын холбооны санхүүгийн тогтолцоонд нэлээд аюул заналхийлж байна гэж үзсэн байна.  Уг баримт бичиг одоогоор төслийн шатанд байгаа бөгөөд өөрчлөгдөж магадгүй гэнэ.


Эх сурвалж: reuters.com/