McKinsey Global институтээс 46 орон, 800 компанид судалгаа хийхэд дэлхийн ажиллах хүчний тавны нэг нь роботын хөгжилд өртөхийг тогтоожээ. Герман, АНУ тэргүүтэй хөгжингүй, чинээлэг орнуудын ажиллах хүчний гуравны нэг нь ажлаа өгөх хэрэгтэй болох аж. Ялангуяа машин механизм, хоолны салбарынханд илүү эмзэг тусна гэнэ. 

Автомат ажилчдад хөрөнгө мөнгө зарцуулах боломжгүй ядуу буурай орнуудад роботын хувьсгал онцын өөрчлөлт авчрахгүй юм байна. Энэтхэгт гэхэд л ажиллах хүчнийх нь есөн хувь нь л роботод ажлын байраа алдана. Эмзэг хүлээж авах бусад мэргэжилд зээлийн мэргэжилтэн, жижиг хуульч, санхүүч, арын алба хариуцсан хүмүүс оржээ. 

Хүний зайлшгүй оролцоо шаардлагатай эмч, хуульч, багш, бармен гэх мэт мэргэжилтнүүдэд айх аюул бага. Цалин багатай тусгай ажилтай цэцэрлэгч, сантехникч, сувилагч нар ч мөн адил. 

Зөвхөн АНУ-д 2030 он гэхэд 39-70 сая хүн ажлаасаа халагдах ч тэдний 20 сая нь өөр ажил амархан олно гэж McKinsey-гийн судалгаанд дурджээ.