Холливудын нэрт жүжигчин Ричард Гир манай улсад ирээд буцлаа. Жүжигчин төдийгүй буддын шашин судлаач, Далай лам Данзанжамцын дотны нөхөр гэгддэг тэрбээр Монголд дөрөв дэх удаагаа ирж буй юм. Тэрээр удахгүй хийж эхлэх киноныхоо судалгааны ажлаар манай улсад ирсэн бөгөөд энэ сарын 17-нд Төрийн ордонд зочилсон юм.

Ричард Гир Монголоос буцахынхаа өмнө "Өчнөөн олон жил Монголчууд хаашаа ч юм бодох ч завгүй баахан давхилаа. Одоо та нар жаахан зогсосхийж нэг эргэцүүлэх болсон юм биш үү. Агуу их Эзэнт гүрнийг байгуулсан, Буддын соёлын өв их уламжлалтай орны иргэд зүрх сэтгэлдээ томоохон ирээдүйг барьж байгуулах болсон шиг санагдана" хэмээн хэлснийг МУ-ын СГЗ, "Чингис хаан” одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.