Рианнагийн хүрсэн юм бүхэн алт болж хувирдаг болохоор түүний гоо сайхны бүтээгдэхүүний Fenty Beauty-гийн гаргасан юм бүхэнд үхэн хатан дурладаг нь аргагүй биз ээ. Хэтрүүлж байгаа ч юм биш, бүх бүтээгдэхүүн нь үнэхээр гайхширмаар чанартай. The Gloss Bomb уруулын саатай өнгөлөгч гэхэд л бидний мэдэх хамгийн их саатай нь, мөн Killawatt Freestyle гялалзуулагчийг нэг хэрэглэсэн л бол татгалзахын аргагүй. 

Fenty-гийн гаргасан бүх бүтээгдэнүүний сохроор дагадаг шүтэн бишрэгчид ч бий. Өнөөдөр гаргасан #SUNSTALKRBRONZER сүүдэр дулаан өдрүүдийг санагдуулам 8 өнгөтэй. Харьцуулаад харахад ялгаагүй юм дөө гэмээр өнгө байхгүй нь брэндийнхээ нэрийг дархалсан хэрэг шиг санагдана.

Агаар шиг л хөнгөн хэрнээ өө сэвгүй уусдаг. Матт болохоор натураль харагдана, гялалзахгүй. 30 доллар хэдий ч хэмжээ нь бусад тансаг брэндтэй харьцуулбал бүтээгдэхүүний хэмжээ нь их.

Худалдаж авах